“МИАТ” ХК Австрали чиглэл рүү нислэг үйлдэнэ
Ирэх долдугаар сарын 12-ноос хамтарсан нислэг үйлдэх юм.
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ХК нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр Хонконгийн компанитай аяллын дугаар хамтран эзэмшиж Монгол-Австрали чиглэл рүү нислэг үйлдэхээр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус гэрээний дагуу ирэх долдугаар сарын 12-ноос хамтарсан нислэг үйлдэх юм. Гэрээний дагуу Хонконгоос цааших гурван улсын зургаан хот буюу Австралийн Перт, Брисбен, Сидней, Мельбурн, Энэтхэгийн Шинэ Дели болон Сингапур руу хамтарсан нислэг үйлдэнэ. Мөн эдгээр хотоос Монгол руу зорчих зорчигч урсгалыг Хонгконгоор дамжуулан тээвэрлэх боломж нээгдэж байна. Ингэснээр нислэгийн тийзийн үнэ хямдрахаас гадна агаарын тээврийн компаниудын нислэгийн шинэ шугам нээх боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Үзсэн: 1438
Tweet