“Торгоны Зам-Хархорин” арга хэмжээ болно
Ирэх сарын 17-21-ний өдрүүдэд Хархорин хотноо болох Тус арга хэмжээний хүрээнд соёл, урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал, хоолны фестиваль, хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн зохион байгуулагдана.
Гадаад, дотоодын жуулчдад Монголын түүх, урлаг, соёл, ахуй амьдралыг таниулан сурталчлах зорилготой “Торгоны Зам-Хархорин” арга хэмжээ ирэх сарын 17-21-ний өдрүүдэд Хархорин хотноо болох гэж байна. Тус арга хэмжээний хүрээнд “Их хаадын удам” соёл, урлагийн тоглолт, эрдэм шинжилгээний хурал, хоолны фестиваль, хосгүй үнэт бүтээлийн үзэсгэлэн зэрэг соёлын олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм. Арга хэмжээг зохион байгуулагч Өвөрхангай аймгийн ЗДТГ-ынхны хэлснээр Монгол улсын төдийгүй хүн төрөлхтний хосгүй үнэт өвд бүртгэгдсэн Эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Чингис хааны алтан ургийн хаадын байгуулсан Эрдэнэ-Зуу хийд, түүний хосгүй үнэт өвийг урлаг, соёл, уламжлалт зан үйлийн өв соёлоор дамжуулан сурталчилж, жуулчдын тоог нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ. Цаашид хөрш зэргэлдээ болон дэлхийн бусад орнуудаас жуулчдын зорин ирж оролцдог соёл, аялал жуулчлалын томоохон арга хэмжээ болгох зорилготой байгаа гэлээ.
Үзсэн: 1616
Tweet