МИАТ ХК Улаанбаатар Бусаны чиглэлийн анхны шууд нислэгээ хийлээ
Цаашид Тайландын Бангкок руу нислэг үйлдэхээр судалж байгаа юм байна.
Монголын иргэний агаарын тээврийн МИАТ ХК Улаанбаатар Бусаны чиглэлийн анхны шууд нислэгээ өнөөдөр хийлээ. Цаашид пүрэв, ням гаригт энэ шууд нислэгийг тогтмол үйлдэх юм байна. Нислэгийн тийзний үнэ нэг талдаа 241 мянган вон буюу 210 орчим ам.доллар байгаа юм. Энэ үнийг 20-40 хувь бууруулах бодлого барьж ажиллаж байгаа гэж Зам, тээврийн дэд сайд Б.Цогтгэрэл ярьж байлаа.
МИАТ ХК өнөөдрийн байдлаар Боинг загварын агаарын зургаан хөлгөөр Бээжин, Сөүл, Токио, Хонгконг, Москва, Берлин, Франкфуртын чиглэлд нислэг үйлдэж байна. 2017 онд нислэгийн хоёр шинэ чиглэл нээхээр төлөвлөсний нэг нь Бусан. Удаах нь ирэх арваннэгдүгээр сараас Тайландын Бангкок руу нислэг үйлдэхээр судалж байгаа юм байна.
Үзсэн: 1140
Tweet