Он гарсаар 8.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортолжээ
Монгол Улсын хувьд ноолууран түүхий эдийн 86 хувийг угаасан байдлаар экспортолдог.
Монгол Улс 2017 оны эхний таван сард 8.1 сая ам.долларын самнасан ноолуур экспортолсон байна. Энэ нь 2016 оны мөн үеэс 14.6 хувиар нэмэгджээ. Ялангуяа нийт экспортын 96.7 хувийг Итали, хоёр хувийг Энэтхэг, 0.7 хувийг Японд, бусдыг нь БНХАУ болон БНСУ руу экспортолсон байна. Өмнөх жилүүдийн самнасан ноолуурын экспортод жин дарж байсан Их Британи руу хийх худалдаа энэ оны эхний таван сард зогссон байна. Үүнээс гадна Монгол, Японы Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд энэ хүрээнд ноос, ноолууран бүтээгдэхүүний гаалийн тарифыг хөнгөлсөн нь худалдааг дэмжинэ гэж тооцож байгаа юм. Монгол Улсын хувьд ноолууран түүхий эдийн 86 хувийг угаасан байдлаар экспортолдог. Ялангуяа анхан шатны боловсруулалт хийж, угаасан ноолуурыг БНХАУ, Итали, Англид, харин Японд голчлон бэлэн бүтээгдэхүүн гаргадаг байна.
Үзсэн: 1543
Tweet