Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо нь “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт дэмжлэг үзүүлнэ
ЭМЯ, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо, Монголын Элэгний эмгэг судлалын холбоо хооронд хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын ЭМЯ, Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо, Монголын Элэгний эмгэг судлалын холбоо хооронд хамтран ажиллах зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар Ази номхон далайн Элэгний эмгэг судлалын холбоо нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад зөвлөгөө өгч, хепатитын вирус, түүний шалтгаант элэгний эмгэгийн урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг гадаад улсад сургах үйл ажиллагааг зохион байгуулж, холбогдох санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлэх юм.
Үзсэн: 1024
Tweet