Бүртгэл, кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлнэ
Монгол Улсын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхийн тулд бусад орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь чухал юм.
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны албатай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүү, ОХУ-ын Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн холбооны албаны дэд дарга Мирошниченко Сергей Георгиевич нар гарын үсэг зуржээ.
Монгол Улсын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг хөгжүүлэхийн тулд бусад орны тэргүүн туршлагыг нэвтрүүлэх нь чухал юм. Энэ ч үүднээс Монгол Улсын бүртгэл, кадастар, зураг зүйн албаны үйл ажиллагаанд ОХУ-ын туршлагыг нэвтрүүлж, шинэ шатанд гаргах боломж бүрдэж байна. Түүнчлэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн нэгдсэн тогтолцоог бий болгох, бүртгэлийн мэдээлэл технологи, программ хангамжийг сайжруулах, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг газрын нэгж талбарт суурилсан кадастрын зургийг үндэслэн бүртгэх чиглэлээр туршлага солилцох юм.
ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа Улсын бүртгэл, кадастр, зураг зүйн холбооны алба нь үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэл болон түүнтэй холбоотой үйл ажиллагаа, улсын үл хөдлөх хөрөнгийн кадастрыг хөтлөх төрийн үйлчилгээг эрхлэн явуулдаг томоохон байгууллага юм.
Үзсэн: 1148
Tweet