Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хотын дарга Бүгд найрамдах Австри улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2017-06-14 03:06

Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Манай хоёр талын бизнес эрхлэгчид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр Бүгд найрамдах Австри улсын Элчин сайд хатагтай Ирене Гинер-Райхлыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Австри Улсын өргөмжит консул Д.Сэргэлэн болон холбогдох албаны хүмүүс оролцжээ. Хотын дарга С.Батболд хэлэхдээ “Манай хоёр улс найрсаг сайхан харилцаатай. Соёлын салбарт идэвхтэй хамтран ажиллаж өнгөрсөн 3 жил Венийн вальсыг Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулсан. Мөн Австрийн бизнесийнхний төлөөлөл хүрэлцэн ирж Улаанбаатарын худалдааны танхимтай хамтран форум зохион байгуулж байгаа. Цаашдаа хоёр талын бизнес эрхлэгчид хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Хатагтай Ирене Гине-Райхл хариуд нь “Миний бие Монгол Улсыг давхар хамаарсан Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод олон удаа ирж байсан. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот эрчимтэй хөгжиж байгааг харах сайхан байна. Одоо сонгогдон ажиллах Элчин сайдад хоёр улсын харилцаа холбоог улам сайжруулж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах хэрэгтэйг захин хэлэх болно. Хэдийгээр миний бүрэн эрх маань дуусч байгаа ч би дахин дахин Монголд ирэх болно” гэлээ.

    Уулзалтын төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хатагтай Ирене Гине-Райхлыг элчин сайдаар ажиллаж байх хугацаанд хоёр Улсын, ялангуяа Улаанбаатар хоттой харилцах хамтын ажиллагаа идэвхжиж олон айлчлал, арга хэмжээ зохиогдсон нь түүний хүчин чармайлттай салшгүй холбоотой. Цаашид энэ харилцаа улам цэцэглэн хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байгаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье” гэсэн юм.

Үзсэн: 1084

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна