Австрийн Элчин сайдад талархал илэрхийлэв
Австри улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль Монгол Улсад ажиллах хугацаандаа байгаль орчин, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлд төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан юм.
Австри улсаас Монгол Улсад суух Элчин сайд хатагтай Ирэнэ Гинэр Райхэль Монголд суух хугацаа нь дуусч, нутаг буцаж байгаатайгаа холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол талархал илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсад 5.5 жил ажиллахдаа байгаль орчин, тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэл дээр Монгол Улсын Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан юм. Хатагтай Ирэнэ Гинэр Райхэль нутаг буцаж байгаа ч Монгол Улсын байгаль орчны салбарт хөрөнгө оруулагчдыг татах ажлыг үргэлжлүүлсээр байх болно гэдгээ энэ үеэр хэлж байлаа. МУ аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхэд энэ чиглэлд туршлага бүхий Австри улстай хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, Австрийн Элчин сайд хамтарч ажиллах бүрэн боломжтой хэмээснээр уулзалт өндөрлөсөн юм.
Үзсэн: 1175
Tweet