Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол инженерүүд ачааны вагон угсарлаа


Densmaa 2017-06-12 05:06

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм.

   Зам тээврийн хөгжлийн яам, "Монголын төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг, хувийн хэвшил хамтран Монголдоо ачааны вагон угсрах ажлыг анх удаа амжилттай хэрэгжүүлж, Зүүн хараа дахь вагон засварын депод угсарсан таван вагоныг энэ сарын 9-ны өдөр тээвэрлэлтэд шилжүүллээ.

Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзлэхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм. Манайд импортоор орж ирдэг ОХУ, БНХАУ-ын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа талаар инженер техникийн ажилчид онцолж байв. Хоёр дахь шатанд вагоны эд ангийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг судлах, Монголдоо зөвхөн угсрах бус үйлдвэрлэх зорилтыг тавин ажиллана хэмээн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нээлтийн үйл ажиллагааны үеэр хэлж байв. Тэрбээр манай хувийн хэвшлийнхэн резинэн эдлэлийг дотооддоо үйлдвэрлэж байна. Иймээс гадаадаас оруулж ирэх резинэн эдлэлийн импортыг бүрэн зогсоох үүрэг даалгаврыг өглөө.

Үзсэн: 1054

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна