“JCI”-ийн Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалт үргэлжилж байна
Чуулга уулзалтын хүрээнд бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ.
“JCI”-ийн Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалт Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Чуулганд дэлхийн 51 орны 3500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус оролцож байгаа юм. Жэй Си Ай 2017 АСПАК чуулганы үеэр залууст өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байгаа, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох юм. Үүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ.
Үзсэн: 1067
Tweet