Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” болов


Densmaa 2017-06-06 05:06

Гамшгийн эрсдэлийг бууруулах НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ” хэмээх эрхэм хүндэтгэлийг өмнө нь Дэлхийн тавцанд нэр хүнд бүхий 9 эрхэм хүртэж байжээ.

    Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Беате Транкманыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай Беате Транкман Мексикийн Нэгдсэн Улсын Канкун хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн V дугаар чуулганы үеэр Шадар сайд У.Хүрэлсүхийг НҮБ-ын “Манлайлагч төрийн түшээ”-гээр өргөмжлөгдсөн  явдалд баяр хүргэн, уулзаж буйгаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Монгол улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг НҮБ-ын зүгээс цаашид ч дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцоллоо.

Гамшгийн эрсдэлийг бууруулах  НҮБ-ын  “Манлайлагч төрийн түшээ” хэмээх эрхэм хүндэтгэлийг өмнө нь Дэлхийн тавцанд нэр хүнд бүхий 9 эрхэм хүртэж байжээ. Тодруулбал Индонезийн ерөнхийлөгч асан Сусило Бамбан Юудоёоно, БНЭУ-ын Дотоод хэргийн сайд Кирен Рижижу, Дэлхийн Банкны гүйцэтгэх захирал асан Кристалина Георгиева, Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгч Сабер Чаудхури, Итали Улсын Ром хотын Иргэний хамгааллын газрын дарга Франко Габриелли,  Зүүн Африкийн Парламентын дарга асант Абдирахин Хайтар Хажи Абди хүртэж байсан бол өдгөө 10 дах хүн Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх болж тэмдэглэгдэв.

Үзсэн: 1048

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна