Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан нээгдлээ


Densmaa 2017-06-02 03:06

ЮНЕСКО олон улсын соёлын боловсрол, хөгжил, найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор ардын уламжлалт тоглоом наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Цахим номын сан төслийг санаачилсан.

    ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр  ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Соёл боловсролыг түгээх төв ТББ хамтран бүтээсэн Монголын уламжлалт тоглоом наадгайн цахим номын сан болох www.naadgai.mn сайт нээлтээ хийлээ. Энэ сайт нь  мэдээлэл харилцааны технологийг ашиглан ардын уламжлалт тоглоом, наадгайг хадгалж хамгаалах, ардын уламжлалт тоглоом наадгайг өвлөн тээгчдийн уламжлалт мэдлэгийг цахим номын сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудад үндэсний тоглоомоороо тоглож сурах,  сурталчлан таниулах зорилготой бүтээгдсэн юм.  Ардын уламжлалт тоглоом нь соёлын олон төрөл зүйлд тусгалаа олж улмаар улс үндэстнүүд, хүмүүсийн бүлэг хоорондын харилцан ойлголцол хүндлэлийг бий болгох, энхтайван болон соёлын найрсаг харилцааг бэхжүүлж байдаг.  ЮНЕСКО 2015 онд олон улсын соёлын боловсрол, хөгжил, найрсаг харилцааг бэхжүүлэх зорилгоор ардын уламжлалт тоглоом наадгайг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Ардын уламжлалт тоглоом наадгайн нээлттэй цахим номын сан” төслийг санаачилсан байна. 2015-2016 онд Өмнөд Азиас Бангладеш, Зүүн Азиас Монгол, Латин Америкаас Бразил, Баруун Европоос Грек зэрэг 4 улс орон төслийн үйл ажиллагаанд нэгдэн улмаар цахим номын санг загварчлан бүтээх, турших үйл ажиллагааг эхлүүлжээ.

Үзсэн: 1897

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна