Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын ээлжит уулзалт болно
Уулзалтанд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Казахстан улсыг зорих гэж байна.
Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын ээлжит уулзалт ирэх зургадугаар сарын 8-ны өдөр болно. Уулзалтанд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Казахстан улсыг зорих гэж байна. Манай улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад 2004 онд элссэн бөгөөд ажиглагч гишүүний статустай.
Шанхайн Хамтын ажиллагааны байгууллага нь 2001 онд байгуулагдсан бөгөөд ОХУ,БНХАУ,Казахстан,Узбекистан,Тажикистан, Киризстан улсууд гишүүнчлэлтэй байдаг. Энэ жил Казахстан улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагыг даргалж байна.
Үзсэн: 1471
Tweet