Монгол улс, Чех улстай "Агаарын харилцааны тухай хэлэлцээр" байгуулав
Хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны хооронд шууд болон захиалгат нислэг үйлдэх, Монгол улсаас Европын орнууд руу шинээр нислэг нээхэд БНЧУ-ыг завсрын цэг болгон ашиглах боломжтой болж байгаа юм.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, БНЧУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ивана Гроллова нар "Агаарын харилцааны тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийг байгуулснаар хоёр орны хооронд шууд болон захиалгат нислэг үйлдэх зэрэг агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн Монгол улсаас Европын орнууд руу шинээр нислэг нээхэд БНЧУ-ыг завсрын цэг болгон ашиглах боломжтой гэдгийг ЗТХЯ-наас мэдээллээ.
Монгол Улс, БНЧУ-ын тээврийн хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг ЗТХ-ын сайд Д.Ганбат онцлоод, тус улстай Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байгааг дурджээ. Ингэснээр Монгол, Чех хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүд харилцан зорчих, худалдаа бизнес эрхлэх, цаашлаад хоёр улсын эдийн засгийн харилцаа, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.
Үзсэн: 1028
Tweet