"Монгол ноолуур дэлхийн зах зээлд"
Өнөөдөр Ханбогд кашимер компани Италийн ноолуурын гол импортлогч болж 90 хувийг хангадаг бол Английн ноолуурын үйлдвэрүүдийн 50 хувийг хангаж байна.
Монгол улсын аж үйлдвэрийн салбарт томоохон байр суурь эзэлдэг, ноолуур боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэрүүдийн нэг бол Ханбогд кашимер байгуулагдаад арав гаруйхан жил болж байгаа ч гадаад зах зээл дээр Монголын нэр хүндийг өндөрт өргөж яваа нэгээн.
Тус компани Монгол улсын хэмжээнд хэрэгжиж эхлээд байгаа “Сайн засаглал”-ыг аль хэдийнээ хэрэгжүүлсэн тул өндөр амжилтанд хүрэх нэгэн гарц нь нээгджээ. Өөрөөр хэлбэл Ханбогд кашимер компани бүтэц зохион байгуулалт, менежмент үйл ажиллагаа нь дэлхийн эдийн засгийн зөв төлөвлөлт дээр суурилагдсан харилцагч байгууллагуудынхаа итгэлийг эрхэмлэн 100 хувийн чанартай бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь нийлүүлдэг учраас өндөр хөгжилтэй улс орны бизнесийн хүрээнд баттай нэгдэж чаджээ.
Ханбогд кашимер компанийнхан Монголын цагаан “алт” болсон ноолуурыг Хөвсгөл, Завхан, Сүхбаатар, Хэнтий, Говь-Алтай зэрэг аймгаас жил бүр 200-300 мянган тонныг тогтмол бэлтгэн анхан шатны боловсруулалт хийдэг.
Англи, Итали, БНХАУ-ын ноолуур ялгах, цэвэрлэх, угаах, ангилах, зэрэглэх зэрэг нарийн технологи бүхий 100 гаруй тоног төхөөрөмжтэй, 300 гаруй мэргэшсэн ажилчинтай, эдийн засаг, удирдлага, менемент бизнесийн чиглэлээр их дээд сургууль төгссөн залуухан удирдлагын бүтэцтэй хамт олон.
Ханбогд кашимер Монголд үйлдвэрлэдэг түүхий ноолуурын гуравны нэг хувийг бэлтгэн анхан шатны бүрэн боловсруулалт хийж олон улсын зах зээлд экспортлож Монгол улсын төсөвт жинтэй хувь нэмэр оруулж байна. Өнөөдөр Ханбогд кашимер Италийн ноолуурын гол импортлогч болж 90 хувийг хангадаг бол Английн ноолуурын үйлдвэрүүдийн 50 хувийг хангаж байна. Ингэснээр Монголын ямаан сүргийн цагаан алтны чанар Дэлхийн хэмжээнд хүрчээ.
Ханбогд кашимер компанийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг: “Бид үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг дэлхийн хэмжээнд шинэчилж чадсан. Үүнээс гадна ажилчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна. Хамгийн гол нь манай улсын засаглалын хэмжээнд аж үйлдвэржилт, экспорт, импортын асуудлыг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна” гэж яриагаа эхэлсэн юм.
Ч.Ганцэцэг: Сая манай хамт олон “Шилдэг нийгмийн даатгал” төлдөг аж ахуйн нэгж болсон. Манай хамт олон Монгол улсынхаа валютын санд хувь нэмэр оруулж байдагтаа бахархалтай юм гэж өөрийгөө үнэлж байгаа. Энэ жилээс манай компани гадаад зах зээлд нэр хүндтэй болсон. Өнөөдөр Ханбогд кашимер италийн ноолуурын зах зээлийн 90 хувь мөн Английн 50 хувийг эзэлдэг. Үндэснийхээ Говь, Гоёо, Ээрмэл зэрэг дотоодын том үйлдвэрүүдийг угаасан цэвэр ноолуураар хангадаг. Энэ жил гэхэд Говьтой 6 сая долларын гэрээ хийсэн. Манай компани бохир ноолуурыг ангилан ялгаж угаагаад яг л хөвөн шиг болгоод экспортлодог. Манай экспортлодог ноолуурыг Zenna Burberry зэрэг дэлхийн брендийн 2-3 үйлдвэрүүд авдаг. Энэ жил манай компани Олон улсын үйлдвэрийн чанарын ISO авсан. Өөрийнхөө лабораторийг бас Олон улсын итгэмжлэгдсэн лаборатори болгосон. Манай ноолуур европ стандартдыг хангаж байна. Өөрөөр хэлбэл хатуу гэрээтэй ажилладаг.
Ханбогд кашимер үйлдвэрийн Олон улсын чанарын лабортори нь хамгийн орчин үеийн шинжилгээ, судалгааны төхөөрөмжтэй. Чанарт тэнцсэн ноолуур нь дээд зэргийн ангиллын, “хөвөн” мэт сэвсийсэн зөөлхөн, өд мэт хөнгөн ажээ.
Өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг. Мал аж ахуй ялангуяа ноос ноолуур, арьс ширний үйлдвэрийн орчин нь өвөрмөц үнэртэй байдаг шүү дээ. Гэтэл Ханбогд компаний үйлдвэр нь ямар нэгэн амралт сувиллын газар мэт цэцэг навч, мод бутан дунд цэмцийж байх юм. Санхүүгийн ерөнхий менежер Гомбожавын Энхцэцэг: “Бид ажилчдынхаа нийгмийн асуудлыг үе шаттай бүрэн шийдвэрлэж чаддаг болсон. Өнгөрсөн хугацаанд арав гаруй айл шинэ орон сууцанд орж найман ахмад ажилтныхаа хүсэлтээр шинэ гэр барьж өгсөн. Үүнээс гадна дүүргийнхээ хүмүүст 100 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлээд байна. Зөвхөн өнгөрсөн жил улсын төсөвт 10,4 тэрбум төгрөгийн татвар төлсөн” гэж ярьж байлаа.
Ханбогд кашимер компанийхан МХАҮТ -ын он оны тэргүүн зэргийн шагнал мөн Олон Улсын Худалдааны Байгууллага, Монголын Үндэсний Татвар, Монгол Улсын Гаалийн итгэжлэгдсэн байгууллага болсон байна.
Үзсэн: 5387
Tweet
tom
16 Oct 2017 07:26:06
shal hudla medeelel, 2 hyatad eriin tolgoig zalgisan, 2 hyatad hunii niit 3 huuhedte huuhen hyatad nuhrihu nooluuriig beldej barlagiig n hiideg blhs europed chine hyataduud buh zah zeeliig n hangadag umshde. Eh survaljaa sain sudalj boditoi um bichij bgasai