"Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь" чуулган боллоо
Чуулганаар залуус уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах талаар хэлэлцэж, “Уур амьсгалын өөрчлөлийн эсрэг Улаанбаатар” тунхаг бичгийг баталлаа
Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яам, ЮНЕСКО-ийн Монгол дахь Үндэсний Комисс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Залуучуудын Зөвлөх Хороо-оос хамтран "Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь" үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулсан юм.
Энэхүү чуулганаар уур амьсгалын өөрчлөлт, түүний сөрөг нөлөөллийг багасгах амьдралын хэв маяг, газрын доройтол, цөлжилт, мал аж ахуй бэлчээрийн асуудал, ойжуулах, ойг нөхөн сэргээх, ногоон байгууламж, усны бохирдол зэрэг асуудлыг хэлэлцэж “Уур амьсгалын өөрчлөлийн эсрэг Улаанбаатар” тунхаг бичгийг баталлаа.
Тус чуулган нь залуучуудын байгалийн гамшиг, уур амьсгалтай холбоотой гамшигтай тэмцэх, дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, үндэсний бодлого, стратеги, төлөвлөлтөд уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлыг тусгахад залуучуудын дуу хоолойг хүргэх, уур амьсгалын сөрөг нөлөөллийг бууруулах, дасан зохицох, эрт илрүүлэхэд чиглэгдсэн боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.
"Уур амьсгалын өөрчлөлтөд залуучуудын анхаарлыг хандуулах нь" үндэсний хоёрдугаар чуулганд их дээд сургуулийн оюутан залуучууд, БОАЖЯам, Байгаль орчин уур амьсгалын сан, Хангарьд Ротари Клуб, Зориг сан, ЮНИСЕФ Монгол, Мазаалай сан зэрэг байгууллагуудын 120 төлөөлөгчид оролцлоо.
Үзсэн: 1055
Tweet