Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

ДЭМБ-ын үнэлгээний баг манай улсад ажиллаж байна


Densmaa 2017-05-17 04:05

Тэд Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан шалгуур үзүүлэлтээр үнэлэх юм.

      Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгааг үнэлэх зорилгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан үнэлгээний баг манай оронд 7 хоногийн хугацаатай ажиллаж байна.

    "Blue sky" зочид буудалд “Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээний хурал” эхэллээ. Гурав хоногийн турш үргэлжлэх энэ хурлаар Монгол Улсад Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилт ямар байгаа талаар Олон улсын эрүүл мэндийн дүрэмд заасан 19 чиглэлийн асуудлыг 48 шалгуур үзүүлэлтээр Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын баг, Монголын үндэсний зохицуулах баг хамтран үнэлгээ хийх юм.

Ийм үнэлгээг сайн дурын үндсэн дээр хийдэг бөгөөд Ази Номхон далайн бүсийн орнуудаас 4 дэх орон нь Монгол Улс болж байна.

Үзсэн: 1100

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна