Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гамшгийн эрсдэлийг бууруулах төсөл хэрэгжүүлж байна


Densmaa 2017-05-17 04:05

Энэхүү төсөл нь 15 аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, 126 сумын иргэдийг төлөөллийг хамруулан өргөн хүрээнд хэрэгжиж байгаа юм.

     Онцгой байдлын ерөнхий газар, Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь” төслийг хэрэгжүүлж байгаа юм. АНУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Гамшгийн гадаад тусламжийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй тус төслийн хоёрдугаар шатны хэрэгжилтийн хүрээнд өнөөдөр ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, Мерси Кор олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Рамеш Сингх нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Энэхүү төсөл нь 15 аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, 126 сумын иргэдийг төлөөллийг хамруулан өргөн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Түүнчлэн цаг агаарын болон бэлчээрийн тухай мэдээллийг орон нутгийг иргэдэд мессеж системээр хүргэх тогтолцоог бий болгох, “мал сүрэгт тохиолдсон онцгой байдлын үед баримтлах заавар болон стандартууд”, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг дурьдсан стандартын дагуу боловсруулахад чиглэсэн сургалтуудыг төслийн хүрээнд хийж байна.

Үзсэн: 1019

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна