Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

40388 хүүхэд ЭЕШ өгнө


Densmaa 2017-05-15 04:05

Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-өөс монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд шалгуулагчдын хичээл сонголтоор нь авч үзвэл математикийн шалгалтыг хамгийн олноор өгөхөөр бүртгүүлжээ.

   Элсэлтийн ерөнхий шалгалт болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 40388 хүүхэд бүртгүүлжээ. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-өөс монгол хэл бичгийн шалгалтаар эхлэх бөгөөд шалгуулагчдын хичээл сонголтыг тус бүрээр авч үзвэл математикийн шалгалтыг хамгийн олноор өгөхөөр бүртгүүлжээ. Шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн аж.

     Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшнийг тогтоох,сайжруулах зорилготойгоор монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгнө. 

Үзсэн: 1016

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна