Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын зэрэглэл бүхий “U Travel” компани


Densmaa 2017-05-12 04:05

Аялал жуулчлалын “U Travel” компани “говь, хангайн бүс, Хөвсгөл, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, их хаан Чингисийн өлгий нутаг Хэнтийн бүс” зэрэг 8 чиглэлд аялахыг санал болгож байна

      Өргөн уудам Ази тивийн тэгш өндөрлөг газарт орших Монгол орон нь жилийн эрс тэс дөрвөн улиралтай,өвөлдөө Их нуурын хотгор газар, Завхан Улиастай орчим 30-40 хэм хүйтэрч их цас унадаг бол зундаа Алтайн цаад говь нутагт 30-40 хэм халуун болж сардаа ганц хур орох, жилийн 250 гаруй хоног нь нартай гээд байгаль цаг уурын онцгой сонин хэмтэй.

      Монгол орны газар нутаг нь ой хөвч, тайгаар бүрхэгдсэн Хангайн бүс, Хэнтий, Алтай, Соёны уулархаг бүс, цагаан заг, улаан сухай шуугиж хавтгай, мазаалай, хонин гүрвэл, хилэнцэт хорхой сүлжилдсэн их элсэн говь цөлийн бүс зэрэгцэн оршино.

     Байгалын төгс үзэсгэлэн бүрдсэн Монголын уудам нутаг дээр хүн төрөлхтөний анхлан үүссэн гал голомт, сүг зураглал, оромж агуй олноор оршин өнө түүхийн дурсамжийг үгүүлсээр байна.

       Хүннү, Сүннү, Сямби, Жужаан, Хядан,Тан, Мин, Чин гүрнүүд ээлжлэн оршин тогтнож улс орноо мандуулан дэлхийн түүхнээ бичигдсэн түүх дурсгалын хөшөө дурсгал, хот балгад сүндэрлэсэн амар амгалангийн орон бол Монгол билээ. Энэ бүгдийг уншигч танд дурсдагийн учир нь Ази тивд дэлгэр зуны сайхан цагийг залсаар урин хавар ирж, аялал жуулчлал, амралт зугаалгийн аятай сайхан нөхцөл бүрдэж байна.

       Монгол Улсын Засгийн газар, аялал жуулчлалд онцгой анхаарал хандуулж, зочин гийчид, аялагчдын аюулгүй байдлыг бүрэн хангах “Аялал жуулчлалын хөгжлийн төв”-ийг Засгийн газрын дэргэд байгуулж Үндэсний хөтөлбөр баталсан. Үүнээс гадна аялал жуулчлалын компаниудаар  зуучлуулан ирэх бүлэг жуулчдад Монгол Улсад зорчих визийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох, гадаадын иргэнд дараагийн улс оронд зорчих виз, нислэгийн тийзийг үндэслэн Монгол улсад 72 цагийн хугацаанд визгүй зорчих боломжийг бүрдүүллээ.

      Аялал жуулчлалын байгууллага, компаниудын үйлчилгээний чиглэл, авто тээвэр, хүнс хоолны чанар, буудлын тохижилт, төлбөр, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд   стандартын зэрэглэл тогтоож үнэлгээг ил тод болгожээ.

     “U Travel” компани 2006 онд аялал жуулчлалын чиглэлээр байгуулагдсан Монголдоо шинэхэн байгууллага. Гэвч олон улсын хэмжээнд аль хэдийнээн танигдаж Герман, Швед, Франц, Малайз, Америкийн аялал жуулчлалын байгууллагатай ажил төрлийн холбоотой болж тогтмол жуулчин хүлээн авдаг болжээ.

      Эднийх “говийн бүс, хангайн бүс, уулархаг бүс, Хөвсгөлийн бүс, Тэрэлжийн байгалийн цогцолбор газар мөн их хаан Чингисийн өлгий нутаг Хэнтийн бүс” гэсэн найман томоохон чиглэлээр аялалын маршрут санал болгодог.

      Тус компани нь аяллын тусгай зориулалтын автобус мөн өндөр ууланд явахад зориулсан тоноглол бүхий үйлчилгээний тэрэгтэй.

        “U Travel” компани гадаадын жуулчин, зочид, төлөөлөгч мөн дотоодын аялагч жуулчин Та бүгдийг найртай сайхан угтан авах ая тухтай зочид буудалтай юм.

       Элсэн цөл, говийн бүсийн жуулчдад зориулан хоёр бөхт монгол тэмээний аялал зохион байгуулдаг бол үзэсгэлэнт Хөвсгөл далай түүний салбар Эг, Сэлэнгэ мөрөнд загасчлах аялалыг тогтмол зохион байгуулдаг байна.

    Тус компанийн захирал Хорлоогийн Удвалцэцэг, Олон Улсын Аялал Жуулчлалын Удирдлагын мэргэжилтэй залуухан бүсгүй.

       Тэрээр, “манай аялал жуулчлалын компаний залуус   Монгол орныхоо  түүх, дурсгалыг сайн мэддэг,  орос, англи, япон, герман зэрэг хэлний  өндөр мэдлэгтэй, тийм ч учраас манай компани Олон улсын аялал жуулчлалын ангилалд багтдаг” гэж яриагаа эхэлсэн юм.

        Х.Удвалцэцэг: 2006 оноос хойш Монголын аялал жуулчлалын салбарт “авто баунд, энд баунд” болтлоо өргөжин тэлж ажиллаж байна. Монгол орон өргөн дэлгэр уудам газар нутагтай, баялаг их түүхтэй, эцэг өвгөдөөс үлдээсэн өв дурсгалтай, ёс заншилтай улс орон. Үүнийг олон улс орны жуулчин, зочин гийчинд үзүүлж Монгол гэж цагтаа дэлхийн талыг дайлаар мордож явсан гэдгийг зарлан тунхаглах зорилготойгоор аялал жуулчны салбарт хөл тавиад амжилтай ажиллаж байна. Ер нь гадаадын хүнд монгол орон сайхан уужуу тайван тал нутаг, байгалын онгон дагшинг, айх аюулгүй амгалан тайван  нөхцөл нь таалагддаг. Глобалчилал, даяарчлалын эринд дэлхий нийтээрээ цахим соронзон оронд  амьдарч байна. Тэгвэл монгол орон хэт соронзон орны сийрэгжилттэй тийм учраас манай оронд ирж байгаа жуулчид маш сайхан тайтгарал, маш сайхан амар амгаланг мэдэрдэг. Мөн дээрээс нь манай орны цэнгэг агаар, эрүүл хөрс, эрдэс баялаг, ургамалтай учраас зөвхөн ургамлын үнэрийг үнэрлээд тархи нь амардаг. Бидний эцэг өвгөд үнэхээр их баялаг, өв, түүхийг үлдээжээ. Бусдад үзүүлэх харуулах, монгол орон гэж ийм улс байдаг юмаа гэдгийг тайлбарлан таниулах зорилгоор энэхүү аялал жуулчлалын компаниа байгуулаад ажиллаж байна. Найман төрлийн аялалбн маршрутыг санал болгодог. Жишээ нь: “Говийн бүс” гэхээр маш гайхалтай өвөрмөгц тогцтой газар нутаг бас энэ говьд дэлхийн денозавр, үлэг гүрвэлийн өлгий нутаг байна. Энэ денозаврын мөхлийн хамгийн сүүлийн төгсгөл монгол орны Өмнөговь аймгийн Эрээн цав, Хэрмэн цав гэдэг газарт мөстлөгт өртсөн байдаг. Тэр газарт олдвор болж хоцорсон байдаг.    

       Өнгөрсөн өвөл “U Travel” компани,  Малайзын хэсэг жуулчинг Хөвсгөлийн Мөсний баярт оролцуулсан нь гайхалтай сайхан үйл явдал болжээ.

      Ирсэн жуулчид Хөвсгөлийн тунгалаг мөс, цаа буга, Улаанбаатар хот, цасан дунд налайх хонин сүрэг, малчин айл зэргийг Малайзын үндэсний телевизээр 45 минут гаргасан байна. Жуулчид, өвөл нь үзэхэд гайхалтай сайхан байсан, одоо зуны цагт Монголд очно гэж захиалгаа өгөөд буцжээ.

     Энэ зун "Бага АСЕМ” Монголд болно. Өөрөөр хэлбэл ЖАЙКА-гийн Ази, Номхон далайн бүсийн чуулга уулзалт Улаанбаатар хотноо болж 40 гаруй орны 3000 гаруй төлөөлөгч ирнэ. Үүнд  Монголын Аялал жуулчлалын холбоо онцгой анхаарал хандуулж одооноос ангилал, зэрэглэл өндөртэй, үзүүлж харуулах юмтай аяллын компанид улс орон, зочдын тоог санал болгоно.  Үүнд “U Travel” компани тэргүүлэх зэрэгтэй оролцохоор бэлтгэж байна.   

      Улсын наадмын дараах нэгэн томоохон арга хэмжээ бол Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын “Улаагчны хар нуур” байгалийн цогцолборт “Нүүдэлчний соёлын наадам” болох юм. Наадмын үеэр бог болон бод малын тухай ерөөл магтаал, туульс хайлах, хонь хяргах, холбох, ноос савах, эсгий хийх, адуу мал сургах, унага татах, айраг эсгэх,  дэмбээдэх, талцан дуулах зэрэг монгол ахуй өргөн үзүүлбэр наадам зохионо.

     Олон улсын зэрэглэл бүхий “U Travel” компани зөвхөн гадаадын зочин гийчин жуулчинд үйлчлээд зогсохгүй дотоодын тойрон аялагчид, жуулчин та бүхэнд, Монголынхоо элэн галавын болоод эртний хөшөө дурсгал, булш бунхан, үзэсгэлэнт сайхан уул ус, хангай говийг үзүүлэхэд бэлэн байна.  

      

Үзсэн: 3120

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна