Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг зарлалаа
Венецийн биеннальд Монгол Улс уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллах юм.
Монголын Орчин Үеийн Урлагийг Дэмжих Холбооноос 57 дахь удаагийн Венецийн биеннальд Монгол улсыг төлөөлөн оролцох уран бүтээлчдийг сонгосноо зарлалаа. Олон улсын ААА зэрэглэлийн арга хэмжээ болох Венецийн биеннальд Монгол Улс уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллах юм. Аль ч орон хийгээд уран бүтээлчдийн хувьд Венецийн биеннальд оролцох нь хариуцлага төдийгүй нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог. Монгол улс хоёр жилийн өмнө өөрийн павильоныг анх удаа нээн оролцсон нь манай дүрслэх урлагийн түүхэн дэх онцлууштай үйл явдал болсон юм. 57 дахь удаагийн Венецийн биенналь Италийн Венец хотод маргааш албан ёсоор эхэлж ирэх арваннэгдүгээр сарын 26 хүртэл үргэлжлэх юм.
Үзсэн: 1587
Tweet