Японд суралцах Монголын магистрант, докторантуудын тоо өсөж байна
2016 оны байдлаар Японы докторын түвшний сургалтанд 160 гаруй хүн хамрагдан суралцаж байгаа гэсэн тоо гарчээ.
Монгол улсаас Япон улсын их дээд сургууль, докторын сургалтанд суралцахаар ирсэн оюутны тоо сүүлийн арван жилд өсөх хандлагатай байна.
2016 оны байдлаар Японы докторын түвшний сургалтанд 160 гаруй хүн хамрагдан эрүүл мэнд, инженер, технологи, физик, хими, хөдөө аж ахуй, нийгэм, хүмүүнлэг, боловсрол судлал зэрэг салбар, чиглэлээр сурч, ажиллаж амьдарч байна. Эдгээр магистр, докторантуудын дунд эрдэм шинжилгээний бага хурал форумыг зохион байгуулж дүнгээ гаргалаа. Форумын эхний өдөр байгалийн шинжлэх ухаанаар 9; хоёрдах өдөр нийгэм-хүмүүнлэгийн шинжлэх ухаанаар 6; нийт 15 залуу судлаач илтгэл тавьж, эрдэмтэн залуус сансар судлал, анагаах ухаан, цөмийн физик, улс төр, биотехнологи, геологи, мал эмнэлэг, боловсрол судлал, эдийн засаг зэрэг өөр өөрсдийн салбар чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Үзсэн: 914
Tweet