“МИАТ” компани Оман улсаас агаарын хөлөг түрээсэлж байна
Oман улсын “Oman Air S.A.O.C” компаниас түрээсэлж буй “Боинг 737-700” загварын агаарын хөлгийг "МИАТ" компани нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм.
“МИАТ” компани Oман улсын “Oman Air S.A.O.C” компаниас түрээсэлж буй “Боинг 737-700” загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардсан. Энэ агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани хоёр жилийн хугацаанд түрээслэн ашиглах юм. МИАТ компани 2013, 2014 онд АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа юм. Харин Оман улсаас хүлээн авч байгаа Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна.
Манай улс 2017 онд нислэгийн чиглэлээ хоёр шинэ чиглэлээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхнийх нь зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт хоёр удаа шууд нислэг хийнэ. Удаах нь арваннэгдүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөж байгаа байна.
Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүдийг үйлдвэрлэсэн даруйд 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглах гэрээ байгуулжээ.
Үзсэн: 1150
Tweet