Их зохиолч В.Инжаннашийн мэндэлсний 180 жилийн ой тохиож байна
Ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн эрдмийн танхимд болж байна. Түүний Их Юань Улсын Мандсан Төрийн Хөх Судар зохиолыг Монголын хамгийн анхны роман гэж үздэг.
Их зохиолч В.Инжаннашийн мэндэлсний 180 жилийн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Хурлаар Монгол, Орос, Хятад, Чех зэрэг орны эрдэмтэн судлаачид В.Инжаннаши судлалын талаар 20 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлж байна.Түүний Их Юань Улсын Мандсан Төрийн Хөх Судар зохиолыг Монголын хамгийн анхны роман гэж үздэг. Ванчинбалынхны шүлгэнд яруу сайхан хэл найруулгаас гадна зарим нийтлэг шинж байдаг гэж судлаачид үздэг юм.
В.Инжаннаши 1837 онд Өвөрмонголын Зостын чуулганы Түмэд баруун хошуунд Ванчинбал гэгч угсаа залгамжилсан язгууртын гэр бүлд төржээ. Эцэг, ах нарын нөлөөгөөр бичгийн их боловсролтой болон хүмүүжиж, монгол, хятад, манж, төвд дөрвөн хэлд суралцаж, Цагаан үүл хэмээх анхныхаа шүлгийг монгол бичгээр чадамгай татлан бичээд, үүлний зургийг хавсарган зурсан нь өдгөө хадгалагдан иржээ.
Үзсэн: 1894
Tweet