Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд БНФУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2017-04-26 04:04

Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуйн салбарт бий болсон хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх талаар ярилцжээ.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өчигдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабэт Барсак болон Элчин сайдын яамны Эдийн засгийн албаны дарга Анна Биро, Хөдөө аж ахуй, уур амьсгалын атташе Орэлиа Талваз нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Н.Энхболд хатагтай Элизабэт Барсакыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа худалдаа, эдийн засаг, соёлын салбарт түлхүү хөгжиж байгааг онцоллоо. Тэрбээр “Миний хувьд Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүнээр ажилладаг. Энэ хүрээнд та бүхэнтэй уулзаж, хоёр орны хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа ямар түвшинд байгаа талаарх мэдээллийг сонсохыг хүссэн юм” гэлээ.

    Элчин сайд Элизабэт Барсак “Франц Улс нь Европ төдийгүй дэлхийд хөдөө аж ахуй тэр дундаа мал аж ахуйгаараа алдартай. Мал аж ахуйн салбар манай эдийн засгийн гол тулгууруудын нэг бөгөөд бид энэ салбартаа ихээхэн туршлагатай гэж хэлж болно” гэлээ.

  Уулзалтын үеэр талууд хөдөө аж ахуйн салбарт бий болсон хамтын ажиллагааг цаашид хэрхэн өргөжүүлэх, Францын мал аж ахуйн салбарын шилдэг туршлагыг судлах, Монгол-Францын хоршоологчдын хамтын ажиллагааг өрнүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярилцжээ.

Үзсэн: 1406

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна