Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Санкт-Петербург хотноо Монголчуудын соёлын өв талаар эрдэм шинжилгээний бага хурал боллоо


Densmaa 2017-04-26 03:04

Хурлаар монголын эртний, дундад үеийн түүх, хэл шинжлэл, утга зохиолын чиглэлээр 52 судлаачийн 47 илтгэлийг сонсч, хэлэлцүүлэг хийжээ.

    “Монголчуудын соёлын өв: Улаанбаатар, Санкт-Петербург хот дахь гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний 3 дугаар бага хурал ОХУ-ын Санкт-Петербург хотноо боллоо. Оросын Холбооны Улсын  ШУА-ийн Санкт-Петербург хотын Дорно дахины эх бичиг судлалын хүрээлэн, Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон Олон улсын монгол судлалын холбоо хамтран хоёр жил тутамд уг хурлыг зохион байгуулдаг юм. Хоёр өдөр үргэлжилсэн эрдэм шинжилгээний бага хурлаар монголын эртний, дундад үеийн түүх, хэл шинжлэл, утга зохиолын чиглэлээр 52 судлаачийн  47 илтгэлийг сонсч, хэлэлцүүлэг хийж  илтгэлүүдийн  шинэлэг үзэл, дэвшүүлсэн санаа, судалгааны аргыг хэлэлцсэн байна.

Үзсэн: 1252

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна