Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчид эх орондоо ирлээ
“Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн Афганистан Улсын нийслэл Кабул хотод байрлах эвслийн цэргийн хүчний баазын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж, цэргийн дээд удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр эх орондоо ирлээ.
НАТО-гийн тэргүүлсэн “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангах чадвартай эсэх нь тодорхойгүй болсон. Иймд Афганистан Улсын аюулгүй байдлыг хангах хүчний сургалтын бүх салбарт “сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны 01 дүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн.
Одоогийн байдлаар Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.
Үзсэн: 1234
Tweet