Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын хөрөнгө оруулалтын банк Монгол Улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ


Densmaa 2017-04-11 02:04

“Олон улсын хөрөнгө оруулалтын банк”-ны дарга Н.Н.Косов Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд зээл олгох чиглэлээр ажиллана гэлээ.

    Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа “Олон улсын хөрөнгө оруулалтын банк”-ны дарга Н.Н.Косовтой уулзаж Монгол Улс, Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцлоо. Элчин сайд Б.Дэлгэрмаа Олон Улсын Валютын Сантай хамтран Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг Монгол Улс хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэж, дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар хүлээн авсан чухал амлалтуудаа хэрэгжүүлж эхэлснийг танилцуулав. Мөн уулзалтын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Монгол Улсын эдийн засгийг тогтворжуулах, түүнийг төрөлжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх дээрх хөтөлбөрийн дагуу Олон улсын хөрөнгө оруулалтын банкны дэмжлэг, зарим төслийн санхүүжилт чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэсэн юм. “Олон улсын хөрөнгө оруулалтын банк”-ны дарга Н.Н.Косов Монгол Улс, түүний дотор Сангийн яам, Төв банктай хамтын ажиллагаагаа цаашид улам идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой томоохон хөрөнгө оруулалтын төслүүдэд зээл олгох чиглэлээр ажиллахаа мэдэгджээ.

Үзсэн: 1354

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна