ИХ-ын гишүүд Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав
УИХ-ын гишүүд Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургууль дээр ажиллалаа.
УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Ундраа нар Монгол-Германы ашигт малтмалын технологийн их сургууль дээр ажиллаж, Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилттэй танилцав.
Эрхэм гишүүд “Дээд боловсролын эрх зүйн орчин, дээд боловсрол эзэмшиж буй оюутнуудад олгодог санхүүгийн дэмжлэг, энэ талаарх Засгийн газрын журмын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сургалтын чанар, агуулгад анхаарал хандуулж байна гээд “Монгол Улсад 21 дүгээр зуунд хамгийн чухалд тооцогдох технологийн их сургууль шинээр байгуулагдсанд баяртай байдаг” гэж онцлов. Энэ үеэр Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм сургуулийнхаа талаар товч танилцууллаа. Тус сургууль нь Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газрын санаачлагаар 2013 онд үүсгэн байгуулагдсан. БСШУЯ, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, мөн Германы эрдмийн солилцооны алба тус тус хэрэгжүүлэгч байгууллагаар ажилладаг. Цаашид дэлхийн жишигт нийцсэн судалгааны их сургууль болгох зорилттой ажиллаж байгаагаа дуулгалаа.
Үзсэн: 961
Tweet