Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ
Ирэх 5-р сард Вьетнамын Дэд Ерөнхийлөгчийн Монгол Улсад айлчлал хийх юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 4 дүгээр сарын 2-4-нд БНСВУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айчлалын хүрээнд сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук-д бараалхаж, Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь-тэй уулзан, албан ёсны хэлэлцээ хийжээ. Энэ үеэр сайд Ц.Мөнх-Оргил Вьетнам Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд Монгол Улс ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, ирэх 5 дугаар сард Вьетнамын Дэд Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлал, Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг зохион байгуулах, Монгол Улсын Ерөнхий сайдыг Вьетнамын Дананг хотноо 11 дүгээр сард болох АПЕК-ийн дээд түвшний уулзалтад зочноор оролцуулах асуудал зэрэг энэ онд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцжээ. Мөн тэрбээр Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд бөгөөд Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Вьетнамын хэсгийн дарга Нгуен Суан Гыөнг нартай уулзаж, “Мал эмнэлгийн хяналт, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын МХЕГ, БНСВУ-ын ХААХХЯ хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна.
Энэ үеэр Вьетнамын тал газрын тосны хайгуул, олборлолт, эрчим хүч, зам тээвэр, банк санхүүгийн салбарт Монгол Улстай хамтран ажиллах, хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Үзсэн: 1511
Tweet
Neveah
28 Apr 2017 11:57:21
I really coud'nlt ask for more from this article.