Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсын Бүрэн дунд боловсролын тогтолцоо


Densmaa 2017-04-05 05:04

МУ-ын засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Сургууль бол хүний хөгжлийн төв байна “гэдгийг онцлон заасан. Өөрөөр хэлбэл сургууль бол хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, иргэншүүлэх суурь үндэс ю

           Сургууль буюу school гэдэг үг грек үгэнд "сул, чөлөөт цаг" гэсэн утгатай. Эрт дээр үед чинээлэг айлын хүүхдийн чөлөө цагийг зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхэд зориулагдсан газар нь сургууль байжээ. Хожим нь түүхэн хөгжлийн явцад энэ үгийн утга өөрчлөгдөж, сургууль нь хүүхдийг чиглэл зорилготой сургах хүмүүжүүлэх үйлчилгээний байгууллага болсон.

            Монгол улсын 15-24 насныхны бичиг үсэг тайлагдал 98.5 хувьтай байна гэсэн судалгаа бий.

         1921 оноос Ардын хувьсгал ялж, манай орон хөгжлийн шинэ замаар замнаж эхэлснээр шинэ цагийн боловсролын байгууллага байгуулагдаж, хүүхдийг багаас нь сургаж эхэлсэн түүхтэй. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 778 ерөнхий  боловсролын сургуульд  520  гаруй мянган  хүүхэд суралцаж байна. Үүнээс аймгийн төвүүдэд 392 ерөнхий боловсролын сургуульд 380 гаруй хүүхэд суралцдаг. Мөн хүн амын тоо, газар зүйн алссагдсан байдал зэргээс хамааран сум, багуудад ерөнхий боловсролын сургуулиуд ажиллаж байна. Түүнчлэн хөдөө орон нутагт 500 гаруй дотуур байдаг. Эдгээр дотуур байранд алслагдсан хөдөөгийн малчин айлын 30 гаруй мянган хүүхэд хамрагдаж эрдэм мэдлэг эзэмшдэг.

        Монгол улсын ерөнхий боловсрол нь 2005 оныг хүртэл 10 жилийн сургалттай байсаар ирсэн. Харин 2009 оны хичээлийн жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн. Үүнтэй холбоотойгоор бага боловсрол суурь боловсрол бүрэн дунд боловсролын сургалтын стандартыг баталж сурах бичиг хийгээд сургалтын агуулгыг шинэчлээд байна. Түүнчлэн үндэсний хэмжээнд хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын “Цөм” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Уг хөтөлбөр нь хүүхдийг бусадтай харилцах, сэтгэн бодох, бие дааж суралцах, бие дааж амьдрах ухаанд сургах зорилготой. Хүүхэд аливаа зүйлийг танин мэдэхдээ заавал эцэг эх, багшаар заалгахгүйгээр өөрөө турших, үр дүнг нь баталгаажуулдаг болоход чиглэгдсэн гэдгийг “Цөм” хөтөлбөрийг боловсруулах багийн ахлагч  С.Батсүх хэллээ.

               С.Батсүх: Бид шинэ нээлт хийж өөртөө ажлын байр бий болгодог бүтээлч иргэнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Хүн насан туршдаа суралцаж сурах арга барилаа хөгжүүлж, багаар ажилладаг, бусадтай   зохицон амьдарч чаддаг ийм иргэнийг төлөвшүүлэхэд дэлхий нийт анхаарч байна. Бид энэ чиглэл рүү хүүхдээ бэлтгэх учиртай. Бүтээлч хүнийг бий болгохын тулд багшийн арга зүйг чөлөөтэй болгосон.  Ингэснээр бид богино хугацаанд үр дүнг нь мэдэрч байна.

             “Цөм” хөтөлбөр нь сургалтын стандартын агуулгыг багшид ойлгомжтой байдлаар нарийвчлан гаргаж өгсөн зөвлөмж бичиг баримт юм. Энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Сургалтын төлөвлөгөө, сурах бичиг, сургалтын үнэлгээ нь тухайн анги бүлэг бүрийн хүүхдийн нас сэтгэхүйдээ тохирсон байдлаар гаргаж өгсөн. Түүнчлэн сургалтын стандарт, цөм хөтөлбөр, агуулга нь хүүхдүүдэд багш яаж ойлгуулах вэ гэдэг арга зүй нь шинжлэх ухаанд суурилсан гэдгийг БСШУЯ-ны Суурь бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга С.Болормаа онцоллоо.

               С.Болормаа: Түүнчлэн бага боловсрол суурь боловсрол бүрэн дунд боловсролын түвшинд тухайн шинжлэх ухаануудын залгамж холбоо сайн уялдаа холбоотой байдаг. Тухайлбал бага боловсролд хүн байгалийн хичээл дээр “Миний гэр миний орон байр” гэсэн агуулга байсан бол дунд боловсрол дээр бид миний гэр бол Монгол орон. Гэтэл бүрэн дунд боловсрол дээр дэлхий миний гэр орон гэх мэт суурь зарчим нь ахисан төлөвлөгөөтэй байна. 

               Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Сургууль бол хүний хөгжлийн төв байна “гэдгийг онцлон заасан. Үүн дээр үндэслэн хүүхдийг амьдрах арга ухааны чадварыг хөгжүүлэх, аюулгүй орчинд нөхцөлд хүүхдүүд амьдрах, сургалтын орчин эрүүл байх, хоол хүнсний аливаа хордлогоос сэргийлсэн байх гэх зэрэг сургуулийн орчин өөрөө хүүхдийн өсөж хөгжихөд таатай нөхцөлийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл сургууль бол хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, иргэншүүлэх суурь үндэс юм гэж үзэж энэ бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж байна.

              Түүнчлэн дэлхийн улс орнуудад тэгш боловсролын үйлчилгээг бий болгох зорилгоор Солонгос улсын Инчон хотноо өнгөрсөн жил дэлхийн 189 орны төрийн тэргүүн болон боловсролын  салбарын тодорхой тэргүүний уулзалт болсон. Энэ уулзалтаар дэлхийн улс орнууд бүгдээрээ жигд тогтвортой хөгжихийн тулд тогтвортой хөгжлийн боловсролыг бүх нийтэд олгох зайлшгүй шаардлага байна гэж үзсэн.  2030 он хүртэлх дэлхийн улс орнуудын боловсролын талаар баримтлах тунхаглал, зорилтуудыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд Монгол улс тогтвортой хөгжлийн боловсролын үйл ажиллагааг багшаар дамжуулан ерөнхий боловсролын сурагчид  болон орон нутгийн нийтэд ойлгуулахаар ажил өрнөж байна. Тухайлбал энэ өдрүүдэд үндэсний хэмжээнд 21 аймгийн нийт багш нарыг хамарсан долоон бүсийн сургалт  болж байна. Өөрөөр хэлбэл багш нараар дамжуулан боловсролын үйлчилгээний чанарыг сайжруулахаа гадна тогтвортой хөгжлийн боловсролыг олгоно гэж үзэж байгаа юм. 

      С.Болормаа: Сургалтын байгууллага өнөөдөр дэлхийн улс орны тогтвортой хөгжлийг хангахын тулд хүний суурь хэрэгцээг хангах учиртай.    Хүүхэд танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах гэж сургалтын байгууллагад орчдог гэж үзэх юм бол хүний суурь хэрэгцээг заавал хангах учиртай. Энгийн суурь хэрэгцээн дээр тулгуурлаж багш нар хүүхдийг зөв удирдан чиглүүлж урмын үг итгэлийг бий болгох учиртай. Энэ нь нийт иргэдийн хамгийн энгийн суурь ойлголт хэрэгцээ болж байж хүүхэд сурах мэдэх гэсэн хүсэлтэй болно. Хүн хөгжинө гэдэг боловсрол, шинжлэх ухаан хөгжинө, үйлдвэрлэл хөгжинө улс хөгжинө.

          Бие биедээ итгэсэн хүн хүнийхээ оюуны баялагыг үнэлсэн ийм газар нутаг хаана байна тэнд хүний хөгжил явагдана гэж үздэг. Дэлхий нийтээрээ хөгжье, сайн сайхныг бий болгоё гэж үзвэл энэ чиглэлд хүнээ, хүүхдээ бэлтгэхэд боловсролын салбар чухал үүрэгтэй. Манай улсын засгийн газрын болон боловсролын салбарын үндсэн чиглэл энэ юм.

Үзсэн: 1383

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна