“Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгууллаа
Энэхүү арга хэмжээний үеэр 400 гаруй иргэн цуглан номоо солилцож, номын клубууд үйл ажиллагаагаа танилцууллаа
Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийг өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гарагт тогтмол зохион байгуулж буй.
Төрийн бус байгууллагын залуучууд өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж оролцож байгаагаас гадна номын хандивын аян өрнүүллээ.
Нийт 400 гаруй иргэн цуглан номоо солилцсон энэхүү арга хэмжээний үеэр номын клубууд үйл ажиллагаагаа танилцуулан, уншигчдыг хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг уриаллаа.
Үзсэн: 955
Tweet