УИХ-ын хаврын чуулган энэ сарын 05-нд нээнэ
УИХ нэн тэргүүнд 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 05-нд нээнэ.
Хаврын чуулганаар 34 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 2017 оны төсвийн тодотгол, “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Казиногийн тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.
УИХ нэн тэргүүнд 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ. Засгийн газар, ОУВС хоорондын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах болсон. Энэ хүрээнд Засгийн газрын зүгээс Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар болон Хувь хүний орлогын албан татварыг нэмэхээр Төсвийн тодотгол боловсруулж өргөн мэдүүлсэн. Мөн төсвийн тодотголд хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэхээр тусгасан юм.
Үзсэн: 1449
Tweet