“Сэнтий түшсэн хатад” ном олны хүртээл боллоо
Монголын Их Юань гүрний хатад түүхийг энэхүү номонд өгүүлжээ.
Монголын эзэнт гүрний Их хатдын нууцлаг түүхийг олон орны эрдэмтэн судлаачид эх сурвалжид тулгуурлан судалж, цөөнгүй ном бүтээл болж байдаг. Тэгвэл судлаач Ч.Содбилэгийн “Сэнтий түшсэн хатад” хэмээх ном олны бүтээл боллоо. “Сэнтий түшсэн хатад” ном нь Их хааны хатдын тухай болон Солонгосын вангуудтай ураг барилдсан Монголын найман гүнжийн намтар бүхий хоёр бүлэгтэй. Энэ номонд нийт уншигчдад зориулан түүхэн найруулал хэлбэрээр бичигдсэн. Ази тивийг бүхэлд нь захирч байсан Монголын Их Юань гүрний эзэн хааны хатад эрх мэдлийн гол учгийг атгаж, хөвгүүдээ хаан сэнтийд өргөмжилж, ордны зөрчил тэмцэл, аугаа гүрний ирээдүйн хувь заяаг тодорхойлж явсан хатдын нууцлаг түүхийг энэ номноос мэдэх боломжтой байна.
Үзсэн: 2794
Tweet