Манлайлагч эмэгтэйчүүд илтгэх урлагт суралцлаа
Хоган Ловеллс хуулийн фирм "Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх" сэдвээр сургалт зохион байгууллаа
Хоган Ловеллс олон улсын хуулийн фирм нь эмэгтэйчүүдийн хөгжил дэвшил, манлайллыг дэмжих зорилгоор "Удирдагчийн төлөв байдал, үр нөлөөтэй илтгэх" сэдвээр сургалтыг иргэний нийгэм, бизнес, төр засгийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдэд зориулан амжилттай зохион байгууллаа.
Зургаан тив дамнасан 40 гаруй салбартай тус фирм нь Монгол Улсад суурин ажиллах болсон анхны олон улсын хуулийн фирм юм. Тус фирм нь Монгол Улсын Засгийн газар, дотоодын болон гадаадын бизнес, санхүүгийн байгууллагуудад олон чиглэлээр хууль зүйн зөвлөгөө үзүүлдэг.
Хоган Ловеллс нь өнгөрсөн жил “Хүүхдийг Ивээх Сангийн” Монгол дахь хөтөлбөр тэргүүтэй төрийн бус байгууллагуудад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль болон Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийг боловсруулахад хууль зүйн зөвлөгөө үзүүлж, тус хуулиудыг батлуулахад хувь нэмэр оруулжээ. Энэ жил Монголын Аутизмын Холбоог дэмжин ажиллаж байна.
Үзсэн: 1092
Tweet