Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 14-11-2024
монгол

Шинэ мэдээ

Шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн - Гацуурт гурил

Densmaa 2017-03-22 09:03

Улаан буудай бол аливаа улсын стратегийн бүтээгдэхүүн. Гацуурт компани дотоодын гурилын хэрэгцээг бүрэн хангаж, улмаар экспортонд гаргах хэтийн зорилготой.

“Гацуурт”- хэмээх энэ компани Монголын уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хүчээ сорьж байгаа тэргүүлэх зэргийн компаниудын нэг билээ. Тус компани сүүлийн арав гаруй жил Сэлэнгэ болон Булган аймгийн үржил шимт газар шороонд төмс хүнсний ногоо тариалж эх орны хүнсний ногооны 30 хувийг дангаараа хангаж байна.

“Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн... Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой”... гэсэн сайхан уриатай “эрүүл хүнс” үйлдвэрлэх эрхэм зорилготой тус компанийн хамт олон, саалиасаа өмнө саваа бэлджээ.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Булган аймгийн хэд хэдэн сумуудад  хамгийн орчин үеийн технологиор бүрэн хангагдсан зоориндоо өөрсдийн тариалсан төмс хүнсний ногоогоо хадгалж, худалдааны бүх цэгт хамгийн хямд  үнээр борлуулж байна.

“Гацуурт”-ынхан төмс хүнсний ногоо тариалаад зогсохгүй, малын тэжээл, рапс, маалинга болон тосны олон төрлийн ургамлыг тарьж тарималжуулж байгаа юм.  Гурил, гурилын үйлдвэрлэлийн чиглэлээр улаанбуудай тариалдаг байна.

Тус компанийхан өөрийн үрийн талбайдаа, Канадын хатуу үрийн “Чёрны”,   буриадын “Остистиян” болон Монголын “Сэлэнгэ” зэрэг сортын үрийг нутагшуулан сайн чанарын үрийн хэрэгцээгээ хангадаг.

Өнгөрсөн оны эцсээр БНХАУ болон Швейцарийн хамгийн сүүлийн үеийн гурилын үйлдвэрийн техник технологиор тоноглогдсон, жилдээ 36 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчинт чадалтай үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулаад байна.

“Гацуурт” компанийн Гурилын үйлдвэрийн захирал Дүйнхэржавын Гантулга,  “Манай үйлдвэр Монголдоо хамгийн шинэ, тэргүүний технологитой, шинэхэн залуу боловсон хүчинтэй. Манай үйлдвэр одоогоор хоногт 60-80 тонн улаанбуудай тээрэмдэж 70 хувийн гарцтай гурил үйлдвэрлэж байна” гэж яриагаа эхэлсэн юм.

Д. Гантулга: Гацуурт компани жилийн жилд улсын нийт улаан буудайн ургацын 10-15 хувийг хурааж авдаг. Энэ жилийн хувьд ургацын хэмжээ, ургацын чанар хангалттай сайн байгаа. Тариаланчдын маань газар боловсруулах технологи эрдэнэшүүлэх ажил маш сайн болсон. БНХАУ болон Швейцарийн сүүлийн үеийн автомат тоног төхөөрөмжүүдээр гурилын үйлдвэрээ тоноглосон. Манай үйлдвэр 2,5-50 кг хүртэл савлагаагаар гурилаа савлаж байна. Хамгийн гол баримтлаж байгаа бодлого маань, эрүүл хүнсийг хэрэглэгчид хүргэх зорилготой. Улаан буудай дээр ямар нэгэн өнгө оруулагч, цавуулаг, сайжруулагч гэх мэтийн ямар нэгэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй органик бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүргэхийг зорьж ажиллаж байна. Үйлдвэр маань хоногтоо 100 тонн улаанбуудай тээрэмдэх хүчин чадалтай.

Захирал Д. Гантулга цааш нь ярихдаа:Улаан буудай бол аливаа улсын стратегийн бүтээгдэхүүн учраас бид эхлээд гурилаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаад дараа нь экспортонд улаан буудай болон гурил гаргах хэтийн зорилготой. Үүнээс гадна таваарлаг чанартай, хаягдалгүй эрүүл төмс хүнсний ногоо авахын тулд газар болоод хөрс судлалын чиглэлээр томоохон ажил хийгдэж байгаа” гэсэн юм.

Гацуурт компани нь хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр мэргэжлийн цогц үйлчилгээг үзүүлэх зорилгоор хөрс судлалын, төмс хүнсний ногоо болон гурил, гурил үйлдвэрлэлийн Олон улсын стандартад нийцсэн лабораторийг бариад эхэлжээ.

“Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нэгэнтээ: “Манай хөрсний лаборатори Хятад болон дорнод Сибирийн хэмжээнд ховорхон, тэргүүлэх зэрэгтэй олон улсын стандартын лабортори” гэж онцолсон. Тоног төхөөрөмжөө Япон, Герман, Дани зэрэг орноос захиалгаар авч байна. Лабораторийн мэргэжилтнүүдээ Герман улсад сургажээ. Үүнээс гадна малын үржүүлэг, мал эмнэлгийн лаборторийг цогцоор нь шийдэхээр ажиллаж байгаа юм билээ.  Ингэснээр зуу, зуун хувийн чанарын  баталгааг хангасан эко эрүүл хүнсээр Монгол улсаа хангах эрхэм зорилгодоо хүрэхээр ажиллаж байна.

“Гацуурт” компаний “Гацуурт” гурилын уут саваа БНСУ-д захиалгаар хийлгэжээ. Гурилын уутыг цэвэр маалинган даавуугаар хийж дотор нь ус чийг, хортон шавьжаас хамгаалсан тусгай нийлэг материалаар давхарласан байна.

“Манай гурил усанд урсдаггүй, өнгө хувирдаггүй, бууз, хуушуур, шөлтэй хоолонд тохирсон, Монгол газар шорооны шим шингэсэн, экологийн цэвэр бүтээгдэхүүн” гэж гурилын үйлдвэрийн захирал Д. Гантулга хэлсэн юм.

Үзсэн: 5301

Сэтгэгдлүүд

account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (13)

• Keep on writing and chginugg away! http://zcpxvwa.com [url=http://gahhcvfat.com]gahhcvfat[/url] [link=http://lpiwsbv.com]lpiwsbv[/link]

• -- [url=http://www.g60zs85dcw82wcz4656a094tmbt59lp9s.org/]urvdelrzms[/url] arvdelrzms rvdelrzms http://www.g60zs85dcw82wcz4656a094tmbt59lp9s.org/

• -- abjsnglbhxp bjsnglbhxp http://www.g2o847777hv025a7v40kbj93fnfft3lns.org/ [url=http://www.g2o847777hv025a7v40kbj93fnfft3lns.org/]ubjsnglbhxp[/url]

• -- anjxngldyqm njxngldyqm http://www.g32671utol3144mbgdw29e06400osatss.org/ [url=http://www.g32671utol3144mbgdw29e06400osatss.org/]unjxngldyqm[/url]

• -- lwliehxr http://www.gzs28m72c104gygg9j6239656uylq4aws.org/ alwliehxr [url=http://www.gzs28m72c104gygg9j6239656uylq4aws.org/]ulwliehxr[/url]

• -- ffzxsdimx http://www.g6w9qx8k0m3u5ys2dn925p860qx60tn4s.org/ affzxsdimx [url=http://www.g6w9qx8k0m3u5ys2dn925p860qx60tn4s.org/]uffzxsdimx[/url]

• -- aebzloywshj ebzloywshj http://www.gq0x1d2985e84365sm8g95l4bovakxh4s.org/ [url=http://www.gq0x1d2985e84365sm8g95l4bovakxh4s.org/]uebzloywshj[/url]

• -- shhpnjjqh http://www.g5183szoyjs3533360k6te1rw2l4ozh6s.org/ ashhpnjjqh [url=http://www.g5183szoyjs3533360k6te1rw2l4ozh6s.org/]ushhpnjjqh[/url]