Сэргээгдэх эрчим хүчний 60 хувийг ашиглана
Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Монголын эрчим хүчний зохицуулах хороотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Даян дэлхийн Ногоон хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Жон Лайонс, Монголын эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар хамтран ажиллах, хөтөлбөрийн хүрээнд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар, 2020 он хүртлэх хугацаанд байгаль ээлтэй нар болон салхины эрчим хүчний 60 хувийг ашигласнаар нүүрснээс гаргадаг эрчим хүчний хэрэглээ 20 орчим хувь багасч, “Эрүүл монгол хүн” Үндэсний хөтөлбөр хэрэгжих нэг нөхцөл бүрдэж байгаа юм.
Даян дэлхийн ногоон хөгжлийн Байгууллагатай хамтран ажилласнаар, манай улсын эрчим хүчний аюулгүй ажиллагаа тогтвортой болж, экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөөлөх боломж бүрдэж байна.
Үзсэн: 1120
Tweet