Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Японы засгийн газрын тэтгэлгээр суралцах 26 оюутан залуус батламжаа гардан авлаа


Densmaa 2017-03-20 06:03

Тус оюутнууд Япон улсын Коосэн сургуулийн III курст шилжин суралцсанаар нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм.

    “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах 26 оюутан, залууст батламж гардуулах арга хэмжээг ШУТИС-д зохион байгууллаа.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Зорилгоо ухамсарлаж, Монгол хүн гэдэг эрхэм нэрийг ямагт өндөрт өргөж яваарай. Аливаа зүй бус үйлдэл, хорт муу зуршлаас ангид байж, улс орныхоо бүтээн байгуулалт, хөгжилд гар бие оролцох инженерүүд, дараагийн инженер, шилдэг боловсон хүчнийг бэлтгэх багш нар болоорой” хэмээн захив.  

Тус оюутнууд Япон улсын Коосэн сургуулийн III курст шилжин суралцсанаар онол, практикийн дадлага эзэмшсэн нарийн мэргэжлийн техникийн мэргэжилтэн болж төгсөх юм. Мөн төслийн хүрээнд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач бүхий магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангасан 22 хүнд батламж  гардуулав. Тус оюутнууд суралцаж эхэлснээр нийт 245 хүн төслийн хүрээнд Япон улсад сургалтад хамрагдана.  

Үзсэн: 1087

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна