Каннын олон улсын кино наадамд Монголын кино зохиол шалгарчээ
Дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих хөтөлбөрт Монголын найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарсан байна.
Каннын олон улсын кино наадмын “Le Atelier” төрөлд Монголын найруулагч С.Бямбын “Хэвтрийн хүн” кино зохиол шалгарсан байна.
Тэрбээр “Хүй”, “Нохой орон”, “Монголын дуу”, “Мөнхийн хөдөлгүүр”, “Хадаг”, “Хүсэл шунал”, “Алаг үрс”, “Алсын удирдлага” зэрэг кинонд зураглаач, найруулагч, продюссерээр ажилласан бөгөөд зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын “Хэвтрийн хүн” зохиолоос сэдэвлэн Францын кино урлагийн сангийн дэмжлэгтэй кино төслөө бичжээ. Дэлхийн авьяаслаг уран бүтээлчдийн кино төслийг дэмжих, олон улсын кино студи, продюссер болон кино санхүүжүүлэгч нарт зориулсан тус хөтөлбөр нь 2005 оноос хэрэгжиж байгаа юм. Ингэснээр уран бүтээлчийн кино зохиол бүтээл болох үүд хаалга нээгддэг. Энэ жил тус хөтөлбөрт нийт 14 орны 16 найруулагчийн бүтээл шалгарснаас Монгол, Хятад, Өмнөд Африк, Мексик, Сингапур, Бангладеш зэрэг орны найруулагч багтжээ.
Үзсэн: 1673
Tweet