Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэв


Enkhsuren 2017-03-09 04:03

Монголын оюун ухааны академийн тамирчид олон улсын 42 оролцож нийт 607 медаль хүртээд байна.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНСУ-д болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд багаараа амжилттай оролцсон тамирчдаа хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ. 

    Өнгөрсөн сарын 18, 19-нд болсон Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Монгол Улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 19 тамирчин оролцож 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл, нийт 41 медаль хүртсэн юм.

   Уг тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөн оюун ухаанаа уралдууллаа.

   Уулзалтын үеэр Ерөнхий сайд тамирчдад хандан гаргасан амжилтаар нь Монгол түмэн бахархаж буйг илэрхийлээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэлээ.

    Мөн тэрээр, өнөөдөр энд хүрэлцэн ирсэн, олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцсон танай академийн тамирчдаас монгол хүүхэд бүр үлгэр жишээ авч ой тогтоолтын, шатар, даамны гэх мэт оюуны болон биеийн тамир, спортын бусад төрлөөр хичээллэх нь улам бүр өргөжин тэлээсэй гэж хүсч байна гэлээ. 

   Монголын оюун ухааны академийн тамирчид Солонгос, Америк, Швед, Их Британи, Хятад, Энэтхэг, Тайван, Малайз гэх мэт олон улсын оюуны спортын 42 дахь тэмцээндээ амжилттай оролцож нийт 607 медаль хүртэн дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосоор байгаа юм.

 

Үзсэн: 1702

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна