“Хөх сувд-2017” олон улсын мөсний баяр амжилттай боллоо
Оросын холбооны улсын уран гулгагч Аннагийн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэр, "Хангарьд" хоккейн клубын тамирчдын үзүүлэх тоглолт үзэгчдийн сонирхлыг хамгийн их татаж байв.
Хөвсгөл аймагт “Хөх сувд-2017” олон улсын мөсний баярыг 18 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, баярт гадаадын 70 гаруй, дотоодын 10 мянга гаруй аялагч оролцлоо.
“Хөх сувд-2017” олон улсын мөсний баярт өмнөх жилээс шинэлэг олон арга хэмжээ нэмэгдсэн нь иргэд, аялагчдын сонирхолыг ихээхэн татаж байв. Тухайлбал Оросын холбооны улсын уран гулгагч Аннагийн мөсөн дээрх уран гулгалтын үзүүлбэр, мөн Хангарьд хоккейн клубын тамирчдын үзүүлэх тоглолт, 30 гаруй чаргатай нохой зэрэг сонирхолтой үзүүлбэр олон байсан нь өмнөх жилүүдээс онцлог байлаа. Энэ удаагийн мөсний баярт таван орны элчин сайд болон төлөөлөгчид оролцож, гадаад болон дотоодын жуулчид өмнөх жилээс нэмэгдсэн, хүрэлцэн ирсэн зочид хоёр өдрийн турш тэмцээн наадамд оролцож Хөвсгөл нуурын мөсөн дээр эрүүл агаарт амарч тухаллаа.
Үзсэн: 2160
Tweet