Пауэрлифтингийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Тайхар” клубын тамирчин С.Энхбат мөнгөн хүртлээ.
Пауэрлифтингийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс “Тайхар” клубын тамирчин С.Энхбат мөнгөн хүртлээ.
Эстонийн Талин хотод болж өнгөрсөн пауэрлифтингийн мастерсын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлөн зургаан тамирчин өрсөлдлөө. Үүнээс 74 кг жинд “Тайхар” клубын тамирчин С.Энхбат мөнгөн хүртэж эх орныхоо нэрийг гаргалаа. Тэрээр таталтын төрөлд 250 кг өргөснөөр мөнгөн медалийн болзол хангасан юм.С.Энхбат ийнхүү ДАШТ-ээс хоёр дахь медалиа хүртэж байгаа нь энэ. Тэрээр хэдхэн сарын өмнө болсон ДАШТ-ээс суултын төрөлд хүрэл медаль авсан юм.
Үзсэн: 1145
Tweet