Японы “Ичиши” дэвжээний өсвөрийн тамирчид Монголд ирээд байна
Японы “Ичиши” дэвжээний өсвөрийн тамирчид Монголд ирээд байна
Олимпийн гурван удаагийн аварга, “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшида болон Сара Дошо, Эри Тосака тэргүүтэй шилдэг бөхчүүдийг төрүүлсэн Японы “Ичиши” дэвжээний өсвөрийн тамирчид Монголд иржээ. Тэд Монголын өсвөрийн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийж байгаа бөгөөд маргааш буюу есдүгээр сарын 17-нд “Dreamers” нэртэй нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцох юм. “Ичиши” дэвжээ нь бөхийн “Женко” клубтэй хамтран ажилладаг. Тус дэвжээнийхэн Монголд хоёр дахь удаагаа ирж байгаа юм. Өсвөрийн тамирчдын нөхөрсөг тэмцээн холимог багийн төрлөөр зохион байгуулагдах бөгөөд нэг баг эрэгтэй гурав, эмэгтэй таван тамирчны бүрэлдэхүүнтэй байна. Сонирхуулахад, “Ичиши” дэвжээний арван настнууд чөлөөт бөхийн спортоор 5-6 жил хичээллэж байгаа тамирчид юм байна.
Үзсэн: 1126
Tweet