Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатар хотноо болно


Zambaga 2016-09-15 06:09

Азийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн Улаанбаатар хотноо болно

     Улаанбаатар хотноо Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэй сагсан бөмбөгийн зургаадугаар тэмцээн есдүгээр сарын 18-25-нд болно. Тэмцээнд БНСУ, БНХАУ, Макао, Монгол, Казахстан, Тайвань, Хонгконгийн 7 орны баг тамирчид өрсөлдөх юм. Тэмцээнийг Азийн оюутны спртын холбоо, БСШУСЯам, МОСХолбоо, МСБХолбоо, МҮСБХолбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тэмцээнд 17-25 насны оюутан тамирчид оролцоно. Тус тэмцээнийг БНСУ-ын иргэн, доктор Денни Ха Вун Ен удирдан явуулах бол Азийн сагсан бөмбөгийн холбооны техникийн төлөөлөгчөөр Макаогийн иргэн, олон улсын шүүгч Лэй Си Мэн нар ирж ажиллахаар болжээ. Тэмцээний өмнө ОУСБХолбооны олон улсын сургалтыг тэмцээнд ирж буй тус холбооны шүүгчид 17-18-нд удирдан явуулж, сертифекат олгох юм байна. Монголын оюутны эрэгтэй шигшээ баг Азийн оюутны аваргын тэмцээнд 2006 оноос эхлэн тасралтгүй оролцон 2010, 2012 оны тэмцээнүүдээс хүрэл медаль хүртэж байжээ. 

Үзсэн: 1168

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна