Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

2030 он гэхэд Улаанбаатар хотын инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 79 хувьд хүргэнэ


Zambaga 2016-09-13 07:09

2030 он гэхэд Улаанбаатар хотын инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 79 хувьд хүргэнэ

                  Улаанбаатар хотын орон сууцны барилгажилтын хүрээнд 2030 он гэхэд инженерийн хангамжтай орон сууцны хүрэлцээг 79 хувьд, нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 ам метрт хүргэх зорилт дэвшүүлжээ. Мөн  амины орон сууцны хорооллыг  16.7 хувь болгож нэмэгдүүлэхээр тусгасан байна.  Харин нийтийн орон сууцны нийтийн орон сууцны хүрэлцээг 2030 онд 61.8 хувь болж өсгөхөөр төлөвлөжээ.Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хүртлэх хөгжлийн чиг хандлагын баримт бичиг”дээр дурдсан асуудлуудыг тусгасан юм байна.

        Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийт өрхийн 40 гаруй хувь нь инженерийн хангамжтай нийтийн орон сууцанд, 60 орчим хувь нь инженерийн бүрэн бус хангамжтай гэр хороололд амьдарч байгаа юм. Гэр хороолол нь хотын барилгажсан газар нутгийн 30 хувь, суурьшлын нутаг дэвсгэрийн 55 хувийг эзэлдэг байна. Тиймээс нийслэл хотын зүгээс хот байгуулалтын шинэ Ерөнхий төлөвлөгөөнд орон сууцны фондод инженерийн сүлжээтэй нийтийн болон амины орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх, инженерийн бүрэн бус сүлжээтэй гэр болон бусад сууцны эзлэх хувийг бууруулах бодлого баримталж байгаа юм.

Үзсэн: 1094

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна