Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хэрэгжүүлнэ
Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хэрэгжүүлнэ
“Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлэхээр болж 2016 оны 9 сарын 12-ны өдөр гэрээнд гарын үсэг зуржээ. Төслийн хүрээнд агробизнесийн чиглэлийн аж ахуйн нэгжүүдэд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор дамжуулан зээл олгож, хөрөнгө оруулснаар хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийг дэмжин, ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм. Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь байгуулагдсан цагаасаа хойш эдийн засгийн өндөр ач холбогдолтой салбаруудыг дэмжиж ирсэн бөгөөд ийнхүү Азийн Хөгжлийн Банктай хамтарснаар улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй, зээлийн хүүгийн түвшин өндөр байгаа энэ үед хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдэд нэн таатай нөхцлийг бүрдүүлж байна. Уг төслийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Азийн Хөгжлийн Банкны мэргэжилтнүүд төслийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, зөвлөлгөө сургалтыг салбар нэгжийн удирдах ажилтнууд болон банкны зээл хариуцсан ажилтнуудад зохион байгуулсан байна.
Үзсэн: 987
Tweet