“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам Улаан-Үд хотноо болж байна
“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам Улаан-Үд хотноо болж байна
“Алтан Сэргэ” олон улсын театрын наадам энэ сарын 11-16-нд Буриадын Улаан-Үд хотноо болж байна. Тус наадамд Тува, Якут, Халимаг, Хакат, Буриад, ОХУ, Монгол зэрэг олон орны уран бүтээлч оролцож байгаа бөгөөд Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид “Ромео Жульетта” жүжгээр оролцож байгаа юм. Энэхүү наадамд Шилдэг жүжгийг энэ сарын 16-нд тодруулж шагнал гардуулна. Манай уран бүтээлчид өмнө нь ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна” гэсэн жүжгээр оролцож байжээ.
Үзсэн: 1685
Tweet