Зуны XV паралимпийн наадамд Монголын тамирчид амжилт гаргасаар байна
Зуны XV паралимпийн наадамд Монголын тамирчид амжилт гаргасаар байна
Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны XV паралимпийн наадам эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Энэ удаагийн наадамд 159 орны 4430 тамирчин спортын 22 төрөлд 528 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа билээ. Манай улсаас жүдо бөх, байт харваа, хөнгөн атлетик, буудлага, пауэрлифтинг гэсэн таван төрөлд найман тамирчин өрсөлдөж байгаа юм. Одоогоор жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртсэн. Мөн байт харвааны тамирчид багаар IV байр эзэлсэн бол зээрэнцэг шидэлтийн төрөлд Гэндэндаржаагийн Цогтгэрэл V байр эзлээд байна.
Үзсэн: 981
Tweet