Канадын Засгийн газар 55,4 сая канад долларын өртөг бүхий Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Канадын Засгийн газар 55,4 сая канад долларын өртөг бүхий Хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлийн хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурсан. Мөн "Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг"-т Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Элчин сайд Эйлко Хэндрик Жэйгэр нар, “УИХ-ын Тамгын газар, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Канад Улсын парламентын Нийтийн танхимын Тамгын газрын дарга Марк Боск нар тус тус гарын үсэг зурсан байна.
Үзсэн: 1349
Tweet