Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чууллаа
Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чууллаа
Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чуулж, манай улсаас спортын эмэгтэй сэтгүүлчдийг төлөөлөн Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн, ETV телевизийн захирал Т.Ганзул оролцжээ. Спортын сэтгүүлчдийн хурлаас, эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж байр суурь ахихад туслах шаардлагатай. Удирдах зөвлөлд 5 хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар заасан зарим холбоодын жишгийг дагах нь зөв гэсэн эхний дүгнэлт гаргасан байна. Мөн спорт бол эв нэгдэл учраас жендэрийн тал дээр ч холбоо зөв байр суурьтай байх нь чухал гэж үзжээ. Мөн улс оронд байгаа нийт спортын сэтгүүлчийн тоог харьцуулж үзэхэд 20-иос дээш гарахгүй байгаа нь бодлогын төвшинд дэмжлэг байхгүй байгаагийн илрэл гэж үзсэн байна. Түүнчлэн эмэгтэй спортын сэтгүүлчдэд англи хэлний мэдлэг чухал болохыг онцоллоо.
Үзсэн: 987
Tweet